Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Fortinet Accelerate Asia 2023” олон улсын арга хэмжээ Улаанбаатар хотод болж 250 гаруй харилцагч, төлөөлөгчид оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 30 секунд

Кибер аюулгүй байдлын олон улсын томоохон арга хэмжээ болох "Fortinet Accelerate Asia 2023" арга хэмжээ Арваннэгдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

"Accelerate Asia 2023" арга хэмжээ нь олон улс дахь кибер аюулгүй байдлын шинэ соргог мэдээ мэдээллийг Азийн орнуудын онцлог, туршлагад тусгайлан зориулсан агуулгатайгаар хүргэхээс гадна, Fortinet компанийн дэвшилтэт шийдлүүдийн хамт танилцуулдаг онцлогтой. Уг арга хэмжээнд оролцсоноор кибер аюулгүй байдлын чиг хандлага, стратегийн талаар мэдээлэл авахаас гадна хэрэглэгчдийн шилдэг туршлагаас суралцах боломжтой байдгаараа салбарын мэргэжилтнүүдийн хувьд чухал арга хэмжээ аж.

Өмнө нь Малайз, Сингапур, Тайланд, Хонг Конг, Филиппин, Индонез, Камбож, Вьетнам зэрэг улсуудад амжилттай зохион байгуулагдсан Fortinet Accelerate Asia арга хэмжээ энэ удаа Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна.

Fortinet компанийн хувьд голлон том зах зээлтэй улсуудад тус арга хэмжээг зохион байгуулдаг ч Монгол Улсыг үргэлж дэмждэг талаар Aй Ти Зон компанийн дэд захирал У.Эрдэнэбямба хэлсэн юм.

"Fortinet Accelerate Asia 2023" арга хэмжээгээр дамжуулан мэдээллийн аюулгүй байдлыг дараагийн түвшинд хүргэх шинэ технологийн дэвшлийг харилцагчдадаа танилцуулж байна"

Aй Ти Зон компанийн дэд захирал У.Эрдэнэбямба:

"Fortinet компани нь АНУ-д төвтэй Кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч байгууллага. 2014 оноос хойш Ай Ти Зон компани нь Fortinet компанийн тэргүүн түншээр ажиллаж кибер аюулгүй байдлын олон технологи, шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Одоогоор нийт 300 гаруй харилцагч байгууллагад нэвтрүүлээд байна.

Fortinet Accelerate арга хэмжээ нь Хойд Америк, Европ, Ази гэх мэт том зах зээлтэй улсад зохион байгуулагддаг ч Монголын хэрэглэгчдэдээ илүүтэй анхаарч “Fortinet Accelerate Asia 2023”-ыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь тун сайшаалтай хэрэг. Энэхүү арга хэмжээний илтгэлүүд харилцагчдад Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, халдлага эрсдэлийн давтамж нэмэгдэж байгаа эсэх тухай болон дэлхий дахинд кибер аюулгүй байдлын технологи хэрхэн хөгжиж байгааг харуулж, салбарын одоо ба ирээдүйн талаарх үнэ цэнтэй мэдээллийг олгож байна." гэв.

"Fortinet" компанийн Монгол дахь төлөөлөгч Г.Жигдолма:

"Монгол Улс кибер аюулгүй байдлаар дэлхийн 180 улсаас 137 эрэмбэлэгдэж байна"

"Fortinet" компанийн Монгол дахь төлөөлөгч Г.Жигдолма:

"Манай компани мэдээллийн аюулгүй байдлын тоног төхөөрөмж, программ хангамж үйлдвэрлэгч байгууллага юм. 2023 оны 4 дүгээр сард АНУ-д зохион байгуулагдсан Fortinet Accelerate арга хэмжээ нь одоогийн байдлаар нийт 15 оронд зохион байгуулагдаж, 16 дахь орноороо Монгол Улсыг сонгосон. Fortinet компаниас Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал, борлуулалт хариуцсан захирал, ахлах инженерүүд зэрэг нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ирж арга хэмжээнд оролцож байгаа ба кибер аюулгүй байдлаас хэрхэн сэргийлэх, үүнтэй холбоотой ямар шинэ, дэвшилтэт технологи гарсан талаар танилцуулж байна.

Олон улсын судалгааны үр дүнгээс харахад 2022 онд Монгол Улс кибер аюулгүй байдлын индексээр дэлхийн 180 улсаас 137 эрэмбэлэгдсэн байдаг тул энэ тал дээр илүү анхаарах цаг нь болсон" гэлээ.

Fortinet компани нь кибер аюулгүй байдлын хувьсалд голлох үүрэгтэй байгууллага бөгөөд сүлжээ, аюулгүй байдлын үйл ажиллагааг нэгтгэсэн кибер аюулгүй байдлын цогц шийдэл нийлүүлэгч юм. Салбартаа хамгийн өргөн хэрэглэгддэг, хамгийн их патентлагдан, баталгаажсан Fortinet-ийн шийдлүүдийг дэлхий даяар 680,000 гаруй байгууллага ашигладаг байна.

ШУУД: “Хүүхдэдээ хайр өгье, Хором бүрт анхааръя” арга хэмжээг зохион байгуулж байна
ШУУД: “Хүүхдэдээ хайр өгье, Хором бүрт анхааръя” арга хэмжээг зохион байгуулж байна
 
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.