Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: ААН-ын НӨАТ-д төлж буй 10 хувийг 5 хувь болгож байж татварын бааз суурь нэмэгдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Төсвийн байнгын хороо хуралдаж эхэллээ. Хуралдаанаар хууль тогтооомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "НӨАТ-ын 10 хувийг багасгахгүйгээр татварын бааз суурь нэмэгдэхгүй. 5 хувь болгож байж л татварын бааз суурь нэмэгдэнэ. Нийт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 120 мянган ААН байгаа. Үүний 80 мянга нь НӨАТ төлөгч байгаа. 40 мянгаас нь таван хувь болгохгүй бол татвар төлөгч болж нэмэгдэж орох нь бага. НӨАТ-ын татварыг 5 хувь, буцаан олголт нь хоёр хувь, төлж байгаа нь гурван хувь болох нь илүү үр дүнтэй гэж харж байна. НӨАТ-ын татвар өндөр байгаа учраас Замын-Үүдээр орж ирж байгаа орж ирж буй ихэнх бараа бүтээгдэхүүнүүд анхнаасаа бүрдүүлэлтээ буруу хийгээд байна. Тиймээс татвараа багасгаж байж, анхны зөв бүрдүүлэлтийг нь зөв хийнэ. Татвар бага байхад НӨАТ төлөгч бага байна" гэв.

Б.Энхбаяр: Нүүрсний хил, гаалийн бүртгэлийн зарим онууд алга болсон
Б.Энхбаяр: Нүүрсний хил, гаалийн бүртгэлийн зарим онууд алга болсон
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд