Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харви Вайнштейнтай холбоотой бэлгийн дарамтын найман шинэ хэрэг нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Холливудын продюсер Харви Вайнштейны бэлгийн дарамттай холбоотой найман шинэ хэргийг Лос Анжелос хотын прокурорууд шалгаж байгааг пүрэв гарагт мэдэгдлээ.

Лос Анжелес, Беверли Хилсийн цагдаагийн газраас тус бүр дөрвөн шинэ хэргийг прокуроруудад гардуулан өгсөн гэж Лос Анжелесын хотын дүүргийн прокурорын газрын төлөөлөгч Рикардо Сантиаго мэдээлжээ.

"Прокурорын газраас мөрдөн шалгах эсэхийг шийднэ. Нэг нь ч албан ёсоор гомдол гаргаагүй" гэж тэрбээр мөн хэлжээ.

Вайнштейны хэвлэлийн төлөөлөгч Иуда Энгельмейер “Вайнштейн нэмээд байх ямар ч хэрэг хийгээгүй” гэж Associated Press агентлагт цахим шуудангаар мэдэгджээ.

Хоёр жилийн өмнө энтертайнмент салбарын дунд өрнөсөн #MeToo хөдөлгөөнөөс гарсан олон төрлийн бэлгийн дарамттай холбоотой хэргийг мөрдөхөөр тойргийн прокурор Жэки Лэси тусгай баг гаргаад байсан.

Харви Вайнштейны хувьд зөвшөөрөлгүй харьцаанд ороогүй гэж хэргүүдийг няцаасаар байгаа.

Түүний адил бусад хэрэгт холбогдсон 22 жүжигчин, найруулагч хэрэг хийгээгүй гэж мэдүүлсэн.

Хэрэг хянан мөрдөх хугацаа дууссан эсвэл хангалттай нотлох баримт байхгүй гэх шалтгаанаар ихэнх хэрэг хүчингүй болоод байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

 
Филиппин улсад тохиосон Фанфоне хар салхины хор уршгийг тооцоолж байна
Филиппин улсад тохиосон Фанфоне хар салхины хор уршгийг тооцоолж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.