Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлөх хуулийн төслөө өргөн барьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлөх хуулийн төслөө УИХ-д өргөн барьж байна гэж Хотын дарга Х.Нямбаатар дөнгөж сая мэдэгдлээ. Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар нийслэлд тулгамдсан асуудлуудын талаарх бодлогын судалгааг танилцуулах үеэрээ "Автозамын түгжрэлээ бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирсэн. Дэлхийн улс орнууд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийснээр тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик тоо байдаг. Бид эхний ээлжид Баруун 4 замаас Зүүн 4 зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно.

Энэ бүсэд орж ирэхээс 800 метрт эхний төлбөргүй зогсоолуудыг байгуулна. Уг зогсоолууд дээр автомашинаа тавьж 800 метрт алхах болон дугуй, скүүтерээр зорчих зэрэг ажлуудыг хангахаар ажиллаж байна" хэмээсэн байдаг.

ТАНИЛЦ: Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөх 212 шинжилгээ
ТАНИЛЦ: Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөх 212 шинжилгээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.