Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Мөнгөнчимэг: 2024 оны төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалинг 10 хувь, нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 50 секунд

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД чиглэсэн арга хэмжээнүүдийг танилцууллаа. Тодруулбал,

ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ

  • Төрийн бүх албан хаагчдын цалинг 10%-иар,
  • Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20%-иар нэмэгдүүлэх,

Үүнд нийт 217.7 мянган хүн хамрагдана.

ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ

  • Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар,
  • Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

ОРОН НУТАГТ АЖИЛЛАХАД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ:

  • Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3%-ийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60%-ийг Зээлийн батлан даалтын сан баталгаа гаргана.
  • Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3н дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
  • Энэ оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон.

1 жилээс дээш ажиллавал 1%, 2 жилээс дээш 2%, ... 12 жилээс дээш 12% гэх мэт нэмэгдэж байгаа.

Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж ТЗ-ны албан хаагчаар ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сараар, сум, тосгонд 1 жил 6 сар ажилласантай тус тус дүйцүүлэн тооцно" гэжээ.

Б.Билгүүн: Тамирчид нэг лигт тоглох хүртэл миний хувьд “Хүлгүүд“ багийн бүрэлдэхүүнд тоглохгүй
Б.Билгүүн: Тамирчид нэг лигт тоглох хүртэл миний хувьд “Хүлгүүд“ багийн бүрэлдэхүүнд тоглохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.