Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ:“Тэнүүн Огоо“ компанийн арилжааны банканд байгаа 3,4 сая ам долларын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Нийтийн тээвэрт парк шинэчлэх хийхээр НЗДТГ-аас автобус захиалсан. Тус ажлын гүйцэтгэгчээр "Тэнүүн Огоо" ХХК шалгарсан байдаг. Гэвч автобус стандартын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Уг асуудлаар АТГ-аас мэдээлэл өглөө. Энэ үеэр АТГ-ын ахлах комиссор Э.Оюунболд:

"Ногоон автобусны асуудлаар 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийсэн. Нийт 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар яллагдагч нарын 31 ширхэг хөрөнгө, үл хөдлөхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн нэр бүхий компанийн арилжааны банканд байгаа 3.4 сая ам долларын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад шалгаж байна" гэв.

АТГ: Ц.Анандбазар гишүүн өөр хэд хэдэн хэрэгт шалгагдаж яллагдагчаар татагдсан тул Т.Бадамжунайгийн хэргээс тусгаарлаж бусад хэрэгтэй нь нэгтгэн шалгаж байгаа
АТГ: Ц.Анандбазар гишүүн өөр хэд хэдэн хэрэгт шалгагдаж яллагдагчаар татагдсан тул Т.Бадамжунайгийн хэргээс тусгаарлаж бусад хэрэгтэй нь нэгтгэн шалгаж байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.