Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк Улсын Засгийн газраас Турк Улсад буй монгол иргэдэд шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал нар./Зургийн эх сурвалж: ГХЯ/ 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав. Элчин сайд Ахмет Язал Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран өргөжин хөгжиж буйг тэмдэглэв. Хоёр талын харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцлоод 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол, Туркийн худалдааны танхим хамтарсан уулзалтыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Сайд Н.Энхтайван хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын хөл хорионы улмаас нутаг буцах боломжгүй болсон Турк Улсад буй монгол иргэдэд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар санал нэгдэв.

Беларусь Улсын Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав
Беларусь Улсын Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.