Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ цахим мэдээлэл хадгалах төхөөрөмжтэй боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Мерси Кор” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Венди Гаэйтийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцсон юм.

Хамтын ажиллагааны хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм.Уг систем Монгол Улсны хэмжээнд нэвтэрч,  21 аймгийн 330 сумын 1,820 багийн  малчин, иргэд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.  

Цаашид системийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангах зорилгоор мэдээллийн сан, программ хангамжийн эх кодыг нөөцлөх, нөөц сервер үүсгэхэд  зориулж ашиглах компьютер, цахим мэдээлэл хадгалах төхөөрөмжийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгчээ. 

Монголын 6 тамирчин залуучуудын өвлийн олимпод оролцоно
Монголын 6 тамирчин залуучуудын өвлийн олимпод оролцоно
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.