Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Томуугийн эсрэг вакцинжуулалт энэ сарыг дуустал үргэлжлэх ч иргэдийн ИДЭВХ МУУ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 17 секунд

Улирал солигдох үед томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгддэг. Ялангуяа бага насны хүүдүүд томуугийн өвчлөлд өртөх эрсдэл үүсдэг учраас томуугийн эсрэг вакцинжуулалтыг дүүргийн өрхийн эмнэлгүүд хариуцан, иргэдийг хамруулж байгаа юм. UBN.mn сайт Томуугийн эсрэг вакцинжуулалт хэдэн хувьтай үргэлжилж байгаа, хэдэн насны хүүхдүүд, иргэд хамрагдах ёстой талаар Сүхбаатар дүүргийн өрхийн эмнэлгээс тодрууллаа.

2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байна. Мөн вакцины найрлагад орсон томуугийн вирусийн дөрвөн дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэх юм.

Сүхбаатар дүүргийн өрхийн эмнэлгийн хүүхдийн эмч Ж.Батсумъяагаас томуугийн эсрэг вакцинжуулалтын талаар цөөн зүйл тодрууллаа.

"Цэцэрлэгт хамрагдаж байгаа 2-5 насны хүүхдүүдийн томуугийн эсрэг вакцинжуулалт хийгдэж ДУУССАН"

Тэрбээр "Томуугийн вакцинжуулалтын аяныг дархлаажуулалтын 10 хоногт хийх ёстой байсан боловч вакцин оройтож ирсэнтэй холбоотой хугацаанаасаа оройтож эхэлсэн. Аравдугаар сарын 16-наас энэ сарыг дуустал үргэлжилнэ.

Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байна. Мөн вакцины найрлагад орсон томуугийн вирусийн дөрвөн дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэж байна.

Томуугийн вакцинд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 2-5 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагын ажилтныг сум, өрхийн эрүүл мэндийн төв, тухайн эрүүл мэндийн байгууллага болон цэцэрлэгт дархлаажуулалтын түр цэг нээн хамруулж байгаа.

Одоогийн байдлаар сургууль, цэцэрлэгийн вакцинжуулалт дууссан. Гэртээ байгаа 2-5 насны хүүхдүүд, ахмадуудыг хамрагдуулах ажил үргэлжилж байна. Ингэхдээ утсаар холбогдох, цахим хаягаар нь мэдэгдэж өрхийн эмнэлэг дээр дуудаж байгаа. Гэсэн хэдий ч иргэдийн идэвх муу байна. Манай 11 дүгээр хороонд вакцинд хамрагдах ёстой 550 хүүхэд байгаа. Өнөөдрийн байдлаар 330 хүүхэд хамрагдсан. 600 гаруй ахмад настан, Эмзэг бүлгийн иргэдийг хамруулах төлөвлөгөөтэй ч ердөө 100 хүн хамрагдсан байна.

2-5 насны хүүхдүүд, ахмад настангуудаас бусад иргэдэд вакцин хийх боломжгүй. Мөн улс даяар жил бүрийн 5 болон 11 сард А аминдэмийг нэгдсэн журмаар хүүхдүүдэд тараадаг. Тиймээс арваннэгдүгээр сараас А аминдэмийн хангамж ирвэл өрхүүд рүү холбогдон тараах ажил эхэлнэ.

Хичээл, сургууль эхэлж хүйтний улирал эхэлж байгаа учраас хүүхдүүдийн ханиад томуу ихсэж байна. Тиймээс томуугийн эсрэг вакцинжуулалтад заавал хамрагдахыг зөвлөж байна" гэв.

Бид үргэлжлүүлэн эцэг, эхчүүдээс хүүхдээ томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулсан эсэх талаар тодрууллаа.

"Манай хүүхэд ханиадтай учраас вакцин хийлгээгүй"

"Би 1-3 насны хоёр хүүхэдтэй. Цэцэрлэгт явдаггүй. Одоогоор өрхийн эмнэлгээс холбоо бариагүй байна. Дүүрэг дүүргийн өрхийн эмнэлгийн үйлчилгээ өөр байдаг юм шиг санагддаг. Манай гэр бүл өмнө нь өөр дүүрэгт харъяалагддаг байсан. Тухайн үед байнга холбоо барьж мэдээлэл өгдөг байсан ч одоогийн харъяа дүүрэг мэдээлэл өгөөгүй байна" гэв.

"Томуугийн эсрэг вакцинжуулалтыг цэцэрлэгт нь хийж байгаа гэсэн. Гэхдээ манай хүүхэд ханиадтай байсан учраас вакцин хийлгээгүй. Өмнө нь өрхийн эмнэлгээс ярьдаг байсан ч энэ жил холбогдоогүй байна" хэмээлээ.

"Өрхийн эмнэлгээс холбогдсон. Цэцэрлэг дээр нь вакцин хийж байгаа учраас өрхийн эмнэлэг дээрээ очоогүй. Гэхдээ манай хүүхэд ханиад хүрсэн учраас томуугийн эсрэг вакцинд хамрагдаагүй" гэв.

ЯАГААД ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ

-Хүүхдүүдийн томуу тусах, эмнэлэгт хэвтэх эрсдэлийг бууруулна

-Вакцин хийлгэсний дараа ч томуугаар өвдөх магадлалтай. Гэвч өвчний хүндрэх эрсдэлийг бууруулна

-Өндөр эрсдэлтэй 5-аас доош насны хүүхэд болон архаг өвчтэй хүмүүсийг томуугийн ноцтой хүндрэлээс хамгаална

-Мөн бусад хүмүүст халдвар тараах ялангуяа томуугийн вакцин хийлгэхэд дэндүү бага буюу 6 сараас доош настай хүүхдүүдийг томуугаас сэргийлэхэд тусална.

Ийнхүү Аравдугаар сар дуустал томуугийн эсрэг вакцинжуулалт өрхийн эмнэлгүүдээр үргэлжлэх тул иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Э.Бадар-Ууганы хөлсөлсөн хүмүүс оршин суугчдын биед халдав уу
Э.Бадар-Ууганы хөлсөлсөн хүмүүс оршин суугчдын биед халдав уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.