Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак тамхинаас татгалзахын тулд хор хөнөөл багатай бүтээгдэхүүн рүү шилжихийг зөвлөжээ

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 20 секунд

Янжуур тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах зорилготойгоор Их Британи засгийн газрын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээ зарласан. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад яагаад "Swap to stop" хөтөлбөр чухал болохыг тайлбарласан байна. Тодруулбал,

"Бид чихэрлэг хоол хүнс, алкохоль, никотингүйгээр эрүүл амьдарч чадах ч бодит амьдрал дээр хэцүү гэдгийг бид мэднэ. Гэсэн хэдий ч хүмүүсийг ядаж эрүүл амьдралын хэв маягаар амьдрахад итгүүлэн үнэмшүүлэх нь чухал юм. Хор хөнөөл багатай хувилбар байхгүй бол олон тэрбум хүн архи ууж, тамхи татаж, хэт их сахар, давс болон бусад эрүүл бус хоол хүнс хэрэглэсээр байх болно" хэмээсэн байна.

Тэгвэл Их Британийн Засгийн Газраас мөн "Хэзээ ч тамхи хэрэглэхгүй байх нь энэ төрлийн аюул учрах эрсдлээс бүрэн сэргийлэх гэдгийг хүн бүрт мэдүүлэх нь чухал юм. Гэвч нэгэнт хэрэглэгч болж, донтолт үүссэн бол учирч болох эрсдлийг бууруулахын тулд аюул багатай хувилбарыг сонгох нь одоогоор дэлхий дээр мэдэгдээд буй ганц сонголт болоод байна гэж" мэдэгдсэн аж.

Энэхүү шийдвэрийг тэд шинжлэх ухаанд үндэслэн гаргасан нь тамхины гол хор хөнөөл нь тамхины шаталтын явцад үүссэн бохь буюу ТАР-аас үүдэлтэй бөгөөд утаатай хамт тамхичдын биед ордог болохыг баталж байна. Харин утаагүй бол - хор хөнөөлгүй. Тийм ч учраас шаталтын процессгүй шинэлэг бүтээгдэхүүн зах зээл дээр гарч ирсэн гэдгийг Их Британийн засгийн газар ашиглаж, тамхидалтын түвшнээ хамгийн доод хэмжээндээ хүргээд байгаа юм.

Ерөнхий сайд Риши Сунакаас Английн Парламент Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба байнга өсөн нэмэгдэж буй дарамтаас хэрхэн ангижрах талаар асуухад тэрээр хариултынхаа төгсгөлд тамхины эсрэг бодлогыг тавьжээ. Их Британид насанд хүрсэн тамхичид удаан хугацаагаар тамхи татсан хүмүүст никотины хүслээ хангах аюулгүй хувилбарыг санал болгохгүй бол тамхинаас гарах магадлал багатай гэдгийг тайлбарласан байна.

"Тамхинаас гарах хөтөлбөрөөр дамжуулж маш шинэлэг зүйл хийхийг оролдож байна" гэж мөн тэрбээр мэдээлсэн ба энэхүү хөтөлбөр болон бидний хэрэгжүүлсэн жижиг хэмжээний схемүүдээс баттай нотлох баримтууд бий. Хэрэв та насанд хүрсэн тамхи татдаг хүн бол утаат янжуур тамхи татахаас татгалзахын тулд цахилгаан тамхи хэрэглэж, хор хөнөөл багатай бүтээгдэхүүн рүү шилжих нь нийгмийн эрүүл мэндэд тустай бөгөөд дараа нь илүү ноцтой асуудлаас урьдчилан сэргийлэх болно" гэжээ.

Үүний зэрэгцээ хор хөнөөлийг бууруулах арга барил нь зөвхөн тамхины эсрэг тэмцлээр хязгаарлагдахгүй үзэж байгаа юм. Мөн тэрбээр хүмүүст зөв сонголт хийхэд шаардлагатай мэдээллийг өгдөг калорийн шошгыг онцолж, элсэн чихрийг хязгаарлах жишээг дурджээ.

Риши Сунак өөрөө тамхи татдаггүй, архи уудаггүй ч кока коланд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Ташрамд дурдахад, Европт тамхидалтын хамгийн бага түвшин Швед улсад ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь хүн амын 5 хүртэлх хувийг эзэлдэг. Тамхи татахын оронд хэрэглэдэг цахилгаан тамхи болон снус гэж нэрлэгддэг амны хөндийн тамхины нэг хэлбэр бөгөөд түгээмэл байж худалдаалдаг ЕХ-ны цорын ганц улс бол Швед юм. Шведүүд тамхинаас татгалзсан ч, никотиноос татгалзаж чадахгүй байгаа хүмүүс ихэвчлэн цахилгаан тамхи болон снус хэрэглэдэг тул хорт хавдар, тэр дундаа амны хөндийн хорт хавдрын түвшин энэ улсад эрс буурсан байна.

“Засгийн газар идэвхтэй ажиллахыг хичээж байна. Түүгээр ч барахгүй насанд хүрсэн тамхи татдаг хүмүүст ноцтой асуудал үүсэхээс нь өмнө тусалж чадвал нийгмийн эрүүл мэндэд тодорхой үр өгөөжтэй байх болно гэсэн олон нотлох баримт бий” гэж Сунак хэлэв.

Уламжлалт тамхитай харьцуулахад утаагүй тамхи 90-95 хувиар бага хор хөнөөлтэй гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгооны тухайд саяхан Cochrane-ы судалгаагаар маш сайн нотолгоо гарсан.

Cochrane бол хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн бодлогын талаарх анхан шатны судалгааны системчилсэн тоймыг гаргадаг олон улсын ашгийн бус байгууллага юм. Cochrane Reviews нь олон улсад нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамгийн өндөр стандарт гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Системчилсэн тойм нь: Цахилгаан тамхи нь хүмүүст тамхинаас гарахад тусалж чадах уу, энэ зорилгоор хэрэглэхэд хүсээгүй үр дагавар бий юу?

Энэ асуултад хариулахын тулд насанд хүрсэн 22,000 тамхичин оролцсон 78 судалгааг явуулсан байна.

Тамхинаас гарахын тулд никотин агуулсан цахилгаан тамхи хэрэглэдэг 100 хүн тутмын 8-12 нь тамхинаас амжилттай гарч чаддаг бол 100 хүн тутмын 6 нь никотин орлуулах эмчилгээ, 100 хүн тутмын 7 нь никотингүй цахилгаан тамхи, 100 хүн тутмын 4 нь никотин орлуулах эмчилгээг хэрэглэж тамхинаас гарч чадсан байна.

Эх сурвалж: eureporter.co, the-daily.org, cochranelibrary.com

Л.Халтар: Дарханы замын хөвөөний ажлыг хийсний дараа тэмдэг, тэмдэглэгээг бүрэн дуусгана. Үүгээр улс төр хийх хэрэггүй
Л.Халтар: Дарханы замын хөвөөний ажлыг хийсний дараа тэмдэг, тэмдэглэгээг бүрэн дуусгана. Үүгээр улс төр хийх хэрэггүй
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.