Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Дарханы замын хөвөөний ажлыг хийсний дараа тэмдэг, тэмдэглэгээг бүрэн дуусгана. Үүгээр улс төр хийх хэрэггүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Цахим орчинд Дарханы замд тэмдэг тэмдэглэгээ муу байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар дараах байр суурийг илэрхийллээ. Тодруулбал,

"Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилтын ажил дууссан. Одоогоор 5 см-ийн өнгө хучилтын ажил хийгдэж байна. Өнгө хучилт хийгдсэний дараа хөвөөний ажил хийснээр замын тэмдэг, тэмдэглэгээ бүрэн дуусна.

Зарим хүмүүс Дарханы зам дууссан ч өндөр хурдтай яваа тээврийн хэрэгсэл хэрхэн зорчих, эргэх гэх мэт тэмдэг тэмдэглэгээ тодорхойгүй байгаа тухай олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил бүрэн дуусаагүй өнгө хучилтын ажил хийгдэж байгааг дахин хэлье. Тус авто зам нь хурдны зам биш учир жолооч нар хурдаа тохируулж анхаарал болгомжтой зорчоорой. Мөн Дарханы замаар улс төр хийхгүй байхыг хүсье" гэв.

Олон улсын төлбөрийн СВИФТ системийн хэрэглэгчдийн уулзалт боллоо
Олон улсын төлбөрийн СВИФТ системийн хэрэглэгчдийн уулзалт боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.