УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хэрхэх талаар бүлгийн даргаас асуусан юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан шүүгдэгчээр татаад байсан бөгөөд анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6 жил хорих ял оноосон. Тэгвэл түүний бүрэн эрхийг хэрхэх талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Эрүүгийн хууль болон УИХ-ын тухай хуулиар үүнийг зохицуулсан. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоол буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан байгаа. Тиймээс одоо Ё.Баатарбилэг гишүүний асуудалд анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Өөрөө давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа гэж бодож байна. Түүний дараа бүрэн эрхийн асуудал яригдана.
Өөрөө ёсзүйн хувьд тохиромжгүй учраас хуралдаандаа оролцохгүй байгаа гэж бодож байна" гэлээ.
МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА: Ё.Баатарбилэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг давж заалдах шатны шүүхийн тогтоол гарсны дараа хэлэлцэнэ ‼️‼️@YoBaatarbileg pic.twitter.com/bAWuER9DYW
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) October 23, 2023