Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн шүүх хурал хойшиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшлогдлоо.

Б.Ундармаа өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр өмгөөлөгч авжээ. Уг өмгөөлөгч хавтаст хэргийн  материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хойшлуулсан байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурлыг 2020 оны долдугаар сарын 31-ний 12:00 цагт хийхээр болжээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.

УОК: Өнөөдрийн хуралдаанаар есдүгээр сарын 1-нд хичээл орох эсэхийг шийднэ
УОК: Өнөөдрийн хуралдаанаар есдүгээр сарын 1-нд хичээл орох эсэхийг шийднэ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.