Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: 19.6 их наядад хүрсэн төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор авсан зээл, бондын ХҮҮНД 8.4 ИХ НАЯД төгрөг төлжээ

Ангилал
Visual toim
Огноо
Унших
4 минут 1 секунд

2024 оны төсвийн төсөлд ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ 2.1 их наяд төгрөг байхаар  төсөөлжээИрэх оны төсвийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногоос хийж эхлэх билээ. Сонгуулийн жилийн төсөв гэдэг утгаараа олон нийт болоод сөрөг хүчний зүгээс ихээхэн анхаарал хандуулж буй. Одоогоор 2024 оны төсвийн төслийн танилцуулгыг хийгээд буй бөгөөд эдийн засгийн өсөлтийг долоон хувь хүргэж, инфляцыг 8.5 хувь болгон бууруулахаар төсөөлсөн. Гэвч 2023 онд төсвийн алдагдал 1.5 их наядаар хэмжигдэж байсан бол 2024 онд 2.1 их наяд, төсвийн зарлагыг 5.1 их наядаар нэмэгдүүлэхээр тооцсон.

Тодруулбал, өнгөрсөн арван жилийн хугацаанд 2018 онд л алдагдалгүй төсвийг баталжээ. Өөрөөр хэлбэл, 2013-2023 оны хооронд буюу арван жилийн хугацаанд 19.6 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан байна. Ирэх оны төсвийн төсөлд тусгагдсанаар 2.1 их наяд төгрөгийн алдагдалтайгаар баталвал төсвийн НИЙТ алдагдал 21.7 их наядад хүрэх юм.

-Монгол Улсын нийт гадаад өр нэг жилийн дотор 792.9 сая ам.доллароор өсч, 33.8 тэрбум ам.доллар болоод байна-

Төсвийн алдагдлыг нөхөх хоёр арга бий. Нэгдүгээрт, өр тавих, удаах нь татвар нэмэх. Манай улсын хувьд алдагдлаа нөхөхийн тулд хамгийн түрүүнд өр тавих аргыг ашигладаг. Үүний улмаас Монгол Улсын гадаад өр хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх болсон. Тодруулбал, энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр нэг жилийн дотор 792.9 сая ам.доллароор өсч, 33.8 тэрбум ам.доллар болоод байна.

Нийт гадаад өрийн 13.8 (40.7%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.0 (23.6%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.0 (5.9%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.7 (5.0%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.4 (24.7%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Ингэхдээ Засгийн газар 2012 оноос хойш нийт долоон бонд гаргасан байдаг. Ийнхүү Мазаалай, Чингис, Самурай, Гэрэгэ, Хуралдай, Евро зэрэг гадаад бондуудад бид эргэн төлөлт хийж ирсэн. Тэгвэл гадаад бонд, зээл болон дотоодын бондын төлбөрийн хүүнд хэр их мөнгө "хаясан" бэ гэдгийг харья.

-2015 оноос хойш зээлийн эргэн төлөлтийн хүүнд 8.4 ИХ НАЯД төгрөг төлжээ-

Дээрх графикаас он тус бүрт Монгол Улс авсан зээлийнхээ эргэн төлөлтийн хүүнд хэдэн төгрөг төлсөн болохыг харж болно. Тодруулбал, 2017,2018,2023 онуудад хамгийн өндөр буюу тус бүр нэг их наяд төгрөгийн хүү төлжээ. Ийнхүү 2015 оноос хойш 8.4 тэрбум төгрөгийг хүү төлөхөд зарцуулжээ. Тэгвэл зээл, бонд тус бүрээр хүүгийн төлөлтийг нарийвчлан харья.

-Гадаад бондын эргэн төлөлтийн хүүнд 3,9 ИХ НАЯД ТӨГРӨГ-

-Гадаад зээлийн ХҮҮНД 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГ-

-Дотоод бондын хүүнд 2,8 ИХ НАЯД ТӨГРӨГ-

Ийнхүү өнгөрсөн жилүүдэд бий болсон 19.6 их наяд төгрөгийн төсвийн алдагдлаа нөхөхийн тулд бид гадаад болон дотоодын зээл, бонд авч зээлийн үндсэн төлөлтөөс гадна хүүгийн дарамтад орж байна. Хэрэв энэ нөхцөл байдал үргэлжилж төсвийн алдагдлаа бууруулахгүй бол Монгол Улсын өрийн дарамт гүнзгийрнэ.

Маргааш Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Маргааш Улаанбаатарт 15 хэм дулаан байна
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.