Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүүтэйгээ зодолдож эмнэлэгт хүргэгдсэн Гориллад коронавирусний шинжилгээ хийжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Зургийн эх сурвалж: metro.co.uk

31 настай 196кг жинтэй нам дор газрын горилла болох Шанго нь өөрийн дүү болох 26 настай Барнитайгаа Майами хотын амьтны хүрээлэнд байхдаа зодолдож гэмтэл авснаар эмнэлэгт хүргэгджээ. 

Гүн хазуулсан шарх гэх зэрэг хэд хэдэн бэртэл авсан түүнийг олон төрлийн шинжилгээнд хамруулаад байсан бөгөөд Шангогоос халуурах шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлжээ. Иймд түүнээс коронавирусний шинжилгээ авахаар болсон байна.

Аз болж түүний шинжилгээний хариу сөрөг гарч бэртэл гэмтлээ саадгүй эмчлүүлэх болжээ. Нас биеэнд хүрсэн гориллууд хоорондоо зодолдох нь тийм ч түгээмэл биш бөгөөд хэрвээ ийм төрлийн зодоон болвол аль аль нь хүнд бэртэл авдаг аж.

Шанго болон Барни нь хоёул Сан Франциско хотын амьтны хүрээлэнд төрсөн ба 2017 онд Майами хот дахь амьтны хүрээлэн рүү шилжсэн юм. Тус хүрээлэнгийн ажилчны хэлж буйгаар Шангог бүрэн эдгэрсний дараа түүний дүү Барнитай уулзуулах нь аюулгүй байх болно хэмээжээ.

Эх сурвалж - metro.uk

Зургийн эх сурвалж: metro.co.uk

Зургийн эх сурвалж: metro.co.uk

"Майдар хотыг бүтээн байгуулахад 40 тэрбум евро хэрэгтэй"
 
МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хэвлэлийнхний байр суурь, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байна
МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хэвлэлийнхний байр суурь, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.