Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, ажиллах журам”-ыг боловсруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, ажиллах журам”-ыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Л.Мандахгэрэлээр ахлуулсан ХХААХҮЯ, ЗХЖШ, ЦЕГ, МХЕГ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЗӨСҮТ, ХӨСҮТ–ийн холбогдох мэргэжилтнүүд журмын төслийг боловсруулж байгаа юм.

Энэхүү журам батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан хими, биологи, цацраг идэвхт бодисын хордлого, мал амьтнаас хүд болон хүнээс хүнд халдварладаг, Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварт өвчний дэгдэлт гарсан үед хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах болон эдгээртэй холбогдон гарах харилцаа, үйл ажиллагааг зохицуулах боломж бүрдэх аж.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар

Японы Newsweek сэтгүүл:
Японы Newsweek сэтгүүл: "Монгол хэлний боловсролыг хориглосон" Хятад улсын цочир шийдвэр
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.