Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдэд ээлтэй такси үйлчилгээг нэвтрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл өглөө. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа хүүхдэд ээлтэй такси үйлчилгээг нэвтрүүлэхээр хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж байгаа талаарх мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,

"Хүүхдэд ээлтэй такси үйлчилгээг бий болгоно. Эцэг эхчүүд нь тус таксиг дуудаж үйлчлүүлэх бөгөөд гаднын улсуудын жишгээр дотроо хяналтын камертай байна. Түүнээс гадна жолооч нарыг сургалтад хамруулж, такси үйлчилгээг нэвтрүүлбэл эцэг, эхчүүд ч сэтгэл амар, тайван байх боломжтой юм. Тиймээс бид хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж байна. Үүнд ч мөн хувийн хэвшлүүд маань санаачилга сайтай оролцож байна" гэв.

Б.Чойжилсүрэн: БНХАУ-аас авах 253 сая долларын зээлийн гэрээг ирэх долоо хоногт үзэглэнэ
Б.Чойжилсүрэн: БНХАУ-аас авах 253 сая долларын зээлийн гэрээг ирэх долоо хоногт үзэглэнэ
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.