Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: БНХАУ-аас авах 253 сая долларын зээлийн гэрээг ирэх долоо хоногт үзэглэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ирэх долоо хоног Ерөрхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д болох олон улсын хамтын ажиллагааны хуралдаанд оролцоно. Энэ үеэр хэд хэдэн баримт бичиг дээр гарын үсэг зурна. Үүний нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн тусгайлсан хэлэлцээрийг байгуулахаар хоёр талаасаа эцэслэн тохироод байна. Хятадын талын бүх төрийн байгууллагууд холбогдох шийдвэрүүд гарсан. Монгол талаас төслийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссан. БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр нэг тэрбум төгрөгийн зээл авна. Төслийн нийт өртөг 266 сая доллар. Үүний 95 хувь буюу 253 сая долларын зээлийг авна. Зээлийн хугацаа 20 жил. Хоёр хувийн хүүтэй. Эргэн төлж эхлэх хугацаа долоон жилийн дараагаас эхэлнэ. Ирэх долоо хоногийн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр миний бие энэ гэрээг үзэглэнэ" гэлээ.

Х.Булгантуяа: Улсын комисст хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан байцаагч ажиллуулна
Х.Булгантуяа: Улсын комисст хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан байцаагч ажиллуулна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна