Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Өнөө өглөө Франкфуртын онгоцоор ирсэн 266 хүнээс 8 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү /7 сарын 26-ны өдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурал/

ЭМЯ-наас Ковид-19 цар тахалтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийтдээ 264 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулбал, 2020 оны долдугаар сарын 7-нд Сөүл-Уб чиглэлийн онгоцоор ирсэн 179 хүний сорьцод 3 дахь давтан шинжилгээ хийж үзэхэд коронавирус илрээгүй байна. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний давтан шинжилгээ, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

Өнөөдөр өглөө 7 цагт Франкфурт-УБ-ын онгоцоор 266 иргэнээ татан авсан. Үүнээс сэжигтэй гэж үзэж 4 хүнийг, хавьтал гэж үзэж 4 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа. Бусдыг нь ажиглах байранд тусгаарлаж байна." гэлээ.

Ингээд Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 288 байгаагийн 218 хүнийг эмчлэн эдгэрүүлжээ. Одоогоор ХӨСҮТ-д 70 хүн эмчилгээнд байгаа бөгөөд тэдний 64 хөнгөн, 6 нь хүндэвтэр байна гэж биеийн байдлыг үнэлжээ.
ОХУ: Их Британи, Турк, Танзани гэх гурван улсад агаарын хилээ нээнэ
ОХУ: Их Британи, Турк, Танзани гэх гурван улсад агаарын хилээ нээнэ
 
“Үе тэнгийн дээрэлхэлт төвийн байршил дахь улсын болон хувийн төлбөртэй сургуулиудад үйлдэгдэж байна. Манай охин хүртэл өртөж байсан“
“Үе тэнгийн дээрэлхэлт төвийн байршил дахь улсын болон хувийн төлбөртэй сургуулиудад үйлдэгдэж байна. Манай охин хүртэл өртөж байсан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.