Зургийн эх сурвалж: russiabusinesstoday.com
Коронавирусын тархалтын улмаас гуравдугаар сараас эхлэн бүх нислэгүүдээ хаагаад байсан ОХУ наймдугаар сарын 1-нээс эхлэн Их Британи, Турк, Танзани гэсэн 3 улс руу нислэгээ нээж мөн хүлээн авахаа мэдэгдлээ.
Ерөнхий сайд Михаил Мишустиний мэдээлсээр наймдугаар сарын 1-нээс эхлэн Москва, Санкт-Петербург, Ростов дахь онгоцны нисэх буудлуудыг нээнэ хэмээсэн байна.
Мөн ОХУ-д ирж буй гадаадын иргэд сүүлийн 72 цагийн байдлаар коронавирусний халдвар аваагүй нь батлагдсан байх ёстой хэмээн дэд сайд Татьяна Голикава мэдээлжээ.
ОХУ хараахан бүх орны иргэдэд хилээ нээгээгүй бөгөөд дахин 30 оронд хилээ нээхээр ярилцаж байгаа ажээ.
Эх сурвалж: Moscow Times