Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахуйн гал түймрийн улмаас Орхон аймагт нэг иргэн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 3Б дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 07.26-ны өдрийн 23:09 цагт ОБЕГ-т ирсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан, 23:18 цаг очиж, иргэн Д-ын 2×2 метрийн хэмжээтэй модон амбаар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн М /58 настай, эрэгтэй/ өртөж нас барсан бөгөөд цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Солонгод шилжүүлж өгсөн байна.    

Эх сурвалж: ОБЕГ

Хоромдох голд живсэн байж болзошгүй иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
Хоромдох голд живсэн байж болзошгүй иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
 
“Мираж“ төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг түр хаана
“Мираж“ төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг түр хаана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.