Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна.

Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдэээллээ.

Тусгай сургууль, цэцэрлэгийг сургах багш нарт мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг арга зүйн төв болгоно
Тусгай сургууль, цэцэрлэгийг сургах багш нарт мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг арга зүйн төв болгоно
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.