Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 99 жилийн ой тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ой тохиож байна. Энэхүү баярыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж байхаар тогтоосон билээ.

Тус өдрийг тохиолдуулан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ. 

Мэндчилгээнд "Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг байсан харилцаа холбооны салбар маань нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд нэвтэрч, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлээр дамжуулан иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүртэж, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах байнгын хэрэглээ болсон алгандаа багтах Ухаалаг утаснаасаа  хүртэж, Цахим засаглалыг бий болгож байгаа нь томоохон ололт амжилт билээ.

Хил хязгаар хаалттай байгаа энэ онцгой цаг үед олон улсын хурал уулзалт,семинар, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн хичээлүүд мэдээллийн технологийн тусламжтайгаар тасралтгүй явагдаж байгаа нь Та бидний ажлын үр шим, хөдөлмөр, зүтгэлээр бүтсэн хөгжлийн түүх, бахархах үнэт зүйлс гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсч байна.  

Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж салбарынхаа түүхийг бичилцэж яваа үе үеийн ахмадууд, мөр зэрэгцэн ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгч багш, үйлчлүүлэгч, үйлчилгээний байгууллагуудын ажилтан, албан хаагчдадаа орчин цагийн харилцаа холбоо үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамт олон болон хувиасаа хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.            

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" гэжээ. 

Энэ жил цар тахалтай холбоотойгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогтоосон тул баярын хурал болон ямар нэгэн арга хэмжээг салбарын нийт байгууллага, компаниудыг хамруулан тэмдэглэх боломжгүй болохыг ХХМТГ-аас мэдээллээ. 

БШУЯ: Эвлүүлэг постыг түгээхгүй байхыг уриалж байна
БШУЯ: Эвлүүлэг постыг түгээхгүй байхыг уриалж байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.