Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын хамт.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилтыг хүссэн юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовт хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлэн ажилладагт нь талархал илэрхийлж, хоёр талын улс төр, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Халдварт өвчин судлалын III шатлалын лабораторийн барилгын ажлын хэсэг хуралдлаа
Халдварт өвчин судлалын III шатлалын лабораторийн барилгын ажлын хэсэг хуралдлаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.