Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: 356 сая төгрөгийн төсөвтэйгөөр эхлүүлж байсан хүүхэд хамгааллын үйлчилгээ өнөөдөр 8 тэрбум төгрөгийн төсөвтэй болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

УИХ-ын чуулганаар хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр ХНХ-ийн сайд Х.Булгантуяа "Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65090 эх амаржиж, 67894 хүүхэд төрүүлсэн. Улсын хэмжээнд бүтэн өнчин 2911, хагас өнчин 36363 хүүхэд байна. Нийгмийн халамжийн тусламж зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344 хүүхэд буюу нийт хүүхдийн 35.4 хувь байна. Салбар бүр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр анхаарч ажиллах хандлага бий болсныг дурдах нь зүйтэй. Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг үе шаттай нэмсэн. 2016 онд хүүхдийн эрхийг хамгаалах тусгай агентлагтай болсны дараагаар анх 356 сая төгрөгийн төсөвтэйгөөр эхлүүлж байсан хүүхэд хамгааллын үйлчилгээ өнөөдөр 8 тэрбум төгрөгийн төсөвтэй, 21 аймаг 9 дүүрэгт салбарт бүтэц болж ажиллаж байна" гэлээ.

Хөвсгөл аймагт 4,1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймагт 4,1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.