Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд нийт 2816 иргэн тусгаарлалтанд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : "Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 15 сая 633 мянган хүн өвчилж, 639 мянган хүн нас барсан байна.  Сүүлийн 24 цагт 284  мянган хүн шинээр өвчилж 9 мянга гаруй хүн нас барсан байна. 

Манай улсын хувьд  өчигдөр 72 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжиж, 18 хүн шинээр ажиглалтанд орсон.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2816  иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна.Эдгээр хүмүүст 208 төрийн албан хаагч үйлчилгээ үзүүлж байна. 

Цэргийн төв эмнэлэгт 41 хүн эмчлэгдэж байна. 4 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эдгээр хүмүүст 12 их эмч, 41 асрагч, сувилагч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ  үзүүлж байна. 
24 цагийн 119 дугаарын утсанд 153 дуудлага ирж коронавирусээс урьдчилан сэргийлэх  зөвлөмжийн талаар  мэдээлэл авсан. 
Харин шуурхай дуудлагын 119 аппликейшнд АНУ, Япон, ОХУ улс оронд буй монгол дөрвөн иргэнээс  дуудлага ирж коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлзүйн мэдээлэл авсан" гэв. 

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, 903 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, 903 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.