Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Цэцэгсайхан: Хүүхэд сонгогч биш учраас МАН-ынхан тоохгүй байгаа юм уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 53 секунд

Ардчилсан нам цаг үеийн асуудал болон хүүхдийн аюулгүй байдлын хуулийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үер Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Цэцэгсайхан: "Би хүүхдийн салбарт 20 орчим жил ажиллаж байгаа хүний хувьд нэг дүгнэлт хэлье. Хүүхэд хамгааллын ажил гэдэг эрх барьж байгаа намынх нь хүсэл зорилгын асуудал байдаг юм байна. 2023 оны зургаадугаар сарын 16 -ны өдөр УИХ-ын 49-р тогтоол гарсан. Энэхүү тогтоолд Гэр бүл хөгжлийн газрыг Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар болгосон. Гэтэл одоог хүртэл энэ агентлаг удирдлагаа тавиагүй байна. Ирэх жилийн төсөв дээр хүүхэд хамгааллын төслийг 16,4 тэрбум төгрөгөөр баталсан.

МАН-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Х.Булгантуяа чуулга уулзалт зохион байгуулаад байгаа мөртөө хүүхдийн агентлагтай холбоотой бүтэц, бүрэлдэхүүнээ огт томилохгүй байна. Нэг талаараа Монгол Ардын нам хүүхдийн асуудлыг хэлэлцэж, хэрэгжүүлж чаддаг боловсон хүчингүй нам юм бол уу. Эсвэл хүүхэд өөрөө сонгогч биш учраас тоохгүй байна уу гэх олон асуултыг тавимаар байна. Энэ оны наймдугаар сарын 31-ны байдлаар гэмт хэргийн хохирогч болсон 1482 хүүхэд бүртгэгдсэн байна. Үүний 65 нь амь насаа алдсан. Хүүхэд хамгааллын асуудал дээр хэрхэн үр дүнтэй ажиллах тал дээр ардчилсан намын гишүүд ярилцаж байна. Эцэст нь хэлэхэд Хэвлэл мэдээллийн байгууллага ёс зүйтэй байж хүүхдийн мэдээллийг болгоомжтой мэдээлээч ээ" хэмээлээ.

“Иргэд машиныхаа дугаарыг хаячихаад цагдаад мэдэгдэлгүй шинэ дугаар авдаг нь хаясан дугаар нь гэмт хэрэгт ашиглагдах магадлалыг бий болгодог“
“Иргэд машиныхаа дугаарыг хаячихаад цагдаад мэдэгдэлгүй шинэ дугаар авдаг нь хаясан дугаар нь гэмт хэрэгт ашиглагдах магадлалыг бий болгодог“
 
Богдхан Уул, Хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцагуудыг цэвэрлэжээ
Богдхан Уул, Хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцагуудыг цэвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.