"Ханжөү 2022" Азийн наадмын боксын төрөлд хүч үзэж буй тамирчид Аравдугаар сарын 1-нээс медалийн төлөөх тулаанаа хийж эхэлнэ.
Монголын шигшээ багаас “Ханжөү 2022” XIX Азийн наадмын боксын төрлийн эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд ОУХМ Б.Төгөлдөр Тайландын тамирчинг 5:0 харьцаатай буулгаж авснаар шигшээ 8-д шалгарсан байна.
Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Т.Номин-Эрдэнэ Японы тамирчинтай шигшээ 8-ын төлөө тулалдаж 5:0 харьцаагаар ялалт байгуулсан байна.