Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Ерөнхийлөгч ямар үндэслэлээр Б.Махбалд уучлал үзүүлснийг би тайлбарлаж мэдэхгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Хүн амины хэргээр ял эдэлж байсан Б.Махбалыг магадлангаар сулласан нь олон нийтийн эгдүүцлийг хүргэж буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр,

"Б.Махбал нь анхан шатны шүүхээс 13 жилийн ял авсан байна. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар1 жил 11 сар 21 хоногийг уучилсан байдаг. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд уучлал үзүүлэх эрхтэй.

Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч ямар үндэслэлээр уучлал үзүүлсэн гэдгийг би тайлбарлаж мэдэхгүй байна. Хуулинд тодорхой үндэслэлээр уучлал үзүүлэх болон уучлалт үзүүлж болохгүй тохиолдол буюу зохицуулалт бий" гэв.

Эх сурвалж:NTV

Б.Ганхуяг: Өмнөх шүүх хурлаар нүүрсний тухай болон 40 их наядын тухай асуудлууд байхгүй болсон нь ойлгомжтой болсон
Б.Ганхуяг: Өмнөх шүүх хурлаар нүүрсний тухай болон 40 их наядын тухай асуудлууд байхгүй болсон нь ойлгомжтой болсон
 
Сар шинийн баяраар  баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа
Сар шинийн баяраар баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.