Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааг өнөөдөр нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, агентлагийн албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн бус байгууллагууд, иргэд, хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсад 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 67 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байгаа бөгөөд Хөвсгөл аймагт 6500 нь ажиллаж, амьдарч байна.

Төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд аль болох амьдралынх нь эрт үед хөгжлийн дэмжлэг үзүүлэх, хувь хүний онцлог, амьдралын хэв маягт тохирсон туслах бүтээгдэхүүнээр хангах, бие даан амьдрах чадварт сургаж, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн сэргээн засахын тусламж үйлчилгээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгэмд бусдын адил идэвхтэй оролцох, хөдөлмөр эрхлэн ажил орлоготой амьдрахад нь дэмжлэг үзүүлэх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд төрийн үйлчилгээг тухайн орон нутагт нь үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн түгээмэл загвар бүхий энэхүү төвийн барилга, тавилга, техник, тоног төхөөрөмжийн хамт хүний нөөцийг нь сурган мэргэшүүлэхэд Хөвсгөл аймагт нийт 6,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Монгол-Хятадын ноолуурын аж үйлдвэрийн арга хэмжээнд Монгол Улсын 30 гаруй ноос ноолуурын  аж ахуйн нэгж, төлөөлөл оролцлоо
Монгол-Хятадын ноолуурын аж үйлдвэрийн арга хэмжээнд Монгол Улсын 30 гаруй ноос ноолуурын аж ахуйн нэгж, төлөөлөл оролцлоо
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.