Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол-Хятадын ноолуурын аж үйлдвэрийн арга хэмжээнд Монгол Улсын 30 гаруй ноос ноолуурын аж ахуйн нэгж, төлөөлөл оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

БНХАУ-ын Хэбэй мужийн Чинхe хотноо 2023 оны есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол-Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал, үзэсгэлэн арга хэмжээнд Хөдөө аж ахуйн бирж амжилттай оролцжээ.

Тус арга хэмжээ нь 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба энэ жил анх удаа Монгол улсаас 30 гаруй ноос ноолуурын үйлдвэр ахуйн нэгж, Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл мөн БНХАУ-ын олон тооны ноолуур боловсруулагч, үйлдвэрлэгч аж нэгж оролцсон өргөн цар хүрээтэй болж байгаагаараа онцлог болсон байна.

Уг арга хэмжээний нээлтэд Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа, экспортын нэг цонхны системийн талаарх танилцуулга илтгэлийг тавьж, БНХАУ-ын ноолуурын бизнес эрхлэгчид, үйлдвэртэй бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Монгол улсаас экспортолж байгаа ноолуурын 80 гаруй хувь нь тус мужийн ноолуур боловсруулах болон бүтээгдэхүүний үйлдвэрт нийлүүлэгддэг байна. Тус өдрүүдэд ноолуурын олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан ба Хөдөө аж ахуйн бирж БНХАУ-ын зарим ноолуурын үйлдвэрийн төлөөлөлтэй цаашид хамтран ажиллах талаар санал солилцжээ.

МАН-ын бүлэг маргааш хуралдаж, төсвийн асуудлыг хэлэлцэнэ
МАН-ын бүлэг маргааш хуралдаж, төсвийн асуудлыг хэлэлцэнэ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна