Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ сарын 20-ны өдөр ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ утсаар ярьж бүдүүлэг үйлдэл гаргасан хэмээн олон нийтийн сүлжээнд иргэд шүүмжлэлтэй байгаа юм.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулга гаргажээ.
ТОДРУУЛГАД:
"Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай цахим уулзалт хийж, санал, хүсэлтийг сонсож, ажлын чиглэл өгч ажилласан.
Мөн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд сүүлийн өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын утсаар ярьж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж, шүүмжлэлтэй хандаж байгаа нь бодит байдалтай нийцээгүй ташаа мэдээлэл бөгөөд уг бичлэг албан ёсны арга хэмжээ эхлээгүй байх үеийнх болно" гэв.