Хотын дарга Д. Сумъяабазар Нийслэлтэй холбоотой цаг үеийн асуудал, агаарын бохирдлыг бууруулах талаар шинжлэх ухаан дээр үндэслэсэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой асуудлаар 16 их, дээд сургуулийн багш, эрдэмтэн нартай хамтран ажиллаж байна. Нийслэлийн төвд байршилтай автомашины бохирдолд өртөж байгаа Ерөнхий Боловсролын 44 сургууль, 58 цэцэрлэг, зургаан эмнэлэг байна. Өнөр хорооллын замын битүү гарааш байсан газраас хоёр муми олдсон. Түүнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Нэг ёсондоо нас бараад удсан хүн байсан гэсэн үг" гэв.