Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ: Гарцан дээр дайруулсан охины баруун хөлний шагайн яс хугаралттай гэсэн оноштойгоор эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа хоёр хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Иймд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм.

Тэгвэл ослын улмаас гэмтсэн охины биеийн байдлын талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс тодруулахад, "Тухайн хүүхэд ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Баруун хөлний шагайн хавчаар яс хугаралттай гэсэн оноштойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Манай төвөөс шаардлагатай нарийн шинжилгээ оношилгоог хийж байна. Хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа" хэмээв.

Д.Дөлгөөн

ТОДРУУЛГА: Хулгай, дээрмийн хэрэгт яллагдагчаар татагдаж байсан хүүхдүүд 15 настай танил хүүхдийнхээ толгой, нүүрэнд гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж шатаан ГЭМТЭЛ учруулсан
ТОДРУУЛГА: Хулгай, дээрмийн хэрэгт яллагдагчаар татагдаж байсан хүүхдүүд 15 настай танил хүүхдийнхээ толгой, нүүрэнд гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж шатаан ГЭМТЭЛ учруулсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.