ОХУ шатахууны нийлүүлтээ зогсоосонтой холбоотойгоор УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийх үеэрээ нүүрсний экспортын талаар мөн мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр,
"Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт 46 сая тоннд хүрч байгаа. Төсвийн тодотголоор 50 сая тонн болсон. Энэ бол хангалттай биелэнэ.
Мөн тодруулж хэлэхэд, Төрийн өмчит компанийн экспортолж байгаа нүүрсийг л экспортоор зарах хуультай. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспорт 19 сая тонн байгаа. Тиймээс 26-27 хувийг биржээр зарж байгаа. Өчигдрийн арилжаагаар нүүрс 176 ам.доллараар зарагдсан. Хэрэв бирж байгаагүй бол гэрээг нь ч олж авах боломжгүй, үнэ нь тодорхойгүй болох байсан" гэв.