Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Нарантуулын хойно GS 25 дэлгүүрийн үүдэнд хүн нас барсан хэргийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Нарантуул худалдааны төвийн хойно GS 25 дэлгүүрийн үүдэнд иргэн С ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас уг тохиолдлыг шалгаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-аас,

"Урьдчилсан байдлаар ямар нэгэн гадны нөлөөгүй, учирсан гэмтэл, шархгүй байна. Түүнээс гадна хоногийн мэдээнд хоногт дундажаар ийм байдлаар амь насаа алдсан 10 орчим харамсалтай тохиолдол бүртгэгддэг. Мөрдөн шалгах ажиллагаагаар нас барсан шалтгаан нь ихэвчлэн архины хордлого, унтаад сэрэхгүй зүрхээр явах, урт хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл, зохисгүй амьдралын хэв маягтай байсантай холбоотой зүрх, судас гэх мэт олон эрхтэн доройтолд орсон буюу хэврэгшсэн байдаг" гэжээ.

Д.Энхтүвшин: Бизнесийн орчинг сайжруулахын төлөө сэтгэл гарган, хичээж ажиллана
Д.Энхтүвшин: Бизнесийн орчинг сайжруулахын төлөө сэтгэл гарган, хичээж ажиллана
 
СУРВАЛЖИЛГА: “Монголд байхгүй ТАНСАГ автобусны буудалтай боллоо. Одоо яаж хамгаалах вэ“
СУРВАЛЖИЛГА: “Монголд байхгүй ТАНСАГ автобусны буудалтай боллоо. Одоо яаж хамгаалах вэ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.