Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Согтуудаа 2.5 метрийн өндөртэй гүүрнээс унаж живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Энэ сарын 19-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүргийн “Шугуй” гэх газар 1 хүн гүүрэн дээрээс голын ус руу унаж, живж байна гэх дуудлага ОБЕГ-т иржээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 36 км замыг туулан очиход оршин суух хаяг нь тодорхойгүй иргэн А /51 настай, эрэгтэй/ согтуугаар 2.5 метрийн өндөртэй гүүрнээс “Тэрэлж” голын ус руу унаж живсэн тул тухайн газраас 1 км-т голын усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Гэвч үр дүнд хүрээгүй тул эрлээ түр зогсоож есдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн гэдгийг ОБЕГ мэдээллээ.

ГССҮТ: Алсын дуудлагын баг Өвөрхангай аймагт хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал хийлээ
ГССҮТ: Алсын дуудлагын баг Өвөрхангай аймагт хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал хийлээ
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.