Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО ТҮҮХ: Везувий галт уулын МЭ 79 оны дэлбэрэлт

Ангилал
Фото сурвалжилга
Огноо
Унших
3 минут 55 секунд

Везувий галт уул нь Итали улсын баруун хэсэгт орших Наполи хотоос 1200км зайд сүндэрлэдэг юм. МЭ 79 онд Везувий галт уулын нэгэн хүчтэй дэлбэрэлт болсон нь эртний Ромын Помпей, Геркуланум, Оплонтис, Стабиа болон бусад хэд хэдэн сууринг устгасан байдаг. Үүнээс хойш Везувий олон удаа дэлбэрч байсан бөгөөд Европын эх газарт сүүлийн зуун жилд дэлбэрч байсан цорын ганц галт уул юм.

Энэхүү уул нь дэлхийн хамгийн аюултай галт уулын нэг гэж тооцогддог. Учир нь галт уул гэнэт дэлбэрвэл одоогоор гурван сая хүн дэлбэрэлтэд өртөх боломжтой ба 600 мянга нь аюултай бүсэд байдаг бaйна.

Помпэй хотын сүйрэл

Везувий галт уулаас зүүн өмнө зүгт 12км зайд орших эртний Ромын Помпэй хотыг анх 1748 онд нээн илрүүлсэн бөгөөд энэхүү хот нь МЭ 79 онд болсон хүчтэй дэлбэрэлтэд өртсөн юм. Эрдэмтэд тэрхүү дэлбэрэлтийн өмнөхөн Помпейд 12 мянга орчим хүн амьдарч байсан гэж тооцоолжээ.МЭ 79 онд болсон дэлбэрэлтийн эхний үйл явцад галт уулын дээр мөөгөн хэлбэртэй аварга том үүл үүсжээ. Эртний Помпэй хотын иргэдийн хувьд энэ нь үхэл авчрагч үүл байж. Салхинд туугдан ирсэн галт уулын үнс нурам, магмын хөөс зэрэг нь эртний хотын дээрээс саарал өнгөтэй үхлийн цас мэт бууж эхэлсэн байна.

Улмаар уг хотод амьдарч байсан иргэд нь нарийн ширхэгтэй үнсэнд бахардаж үхсэн байна. Мөн энэхүү дэлбэрэлтийн улмаас нийт 25 мянга гаруй хүн амь үрэгдсэн нь Помпэй хотод амьдарч байсан нийт иргэдийн 25 хувь нь байсан юм.

Энэхүү дэлбэрэлт болсон бүхий л үе шатыг ганцхан 17 настай Плиний гэдэг хүн бичиж үлдээжээ. Байгаль судлаач Плиний галт уулын дэлбэрэлт хэрхэн явагдаж байгааг анх удаа шинжлэх ухааны үүднээс ажиглаж чадсан юм.

Тэрээр "Хачин жигтэй үүл бий боллоо. Үүлний гадна байдал хэлбэр нь шүхэр, нарс модтой тун төстэй. Энэхүү шүхэр хэлбэрийн үүлний бариул иш нь дээшээ аажимдаа уртсаж мөчир маягийн зүйл гараад ирсэн" хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Геркуланум хотын сүйрэл

Везувий галт уулаас 6.4 км зайд байрлах Геркуланум хот нь 10 мянга гаруй оршин суугчидтай амралт жуулчдын хот байжээ. Уг хот нь хэдийгээр 5000 орчим хүн амтай Помпей хотоос жижиг боловч илүү чинээлэг хот байсан аж.

Геркуланум хотод эрэл хайгуул хийхэд хотын төв орчимд ердөө 15 хүний шарил олдсон юм. Харин тус хотын захад байрлах энэхүү завь хадгалдаг байшинд 300 гаруй хүний шарил олджээ.

Тэд бүгд галт уулын дэлбэрэлтийг хараад зугтах гэж оролдсон болов ч амжилгүй дэлбэрэлтэд өртөн үхсэн байна. Помпэй хотоос ялгаатай нь тэд агаарын температур цельсийн 480 градус халуунд амьдаараа шатжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн хүүр, яс нь 2000 жилийн өмнө хэрхэн газарт унасан, яг тэр чигээрээ олдсон аж.

Нийтэлсэн: Э.Билгүүнтөр

“2023 оны төсөвт газар тариалангийн талбайд 9 тэрбумаар хашаа барина гэдэг төсөв тавигдаагүй“
“2023 оны төсөвт газар тариалангийн талбайд 9 тэрбумаар хашаа барина гэдэг төсөв тавигдаагүй“
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.