Найман ишигний хэргийг шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэн нь монголчуудыг талцуулаад авлаа. Тэгвэл 22 жилийн өмнө гурван ямааны хэрэгт гурван жилийн ял өгдөг байжээ.
Нэг талаас шүүх аль ч нөхцөл байдалд шударга үйлчлэх ёстой хэмээх саналыг гаргаж байгаа бол нөгөө талаар нэг ой хоёр сартай бяцхан охиныг эхээс нь салгаж хүнд ял оноох нь хүний ёсноос гажууд үйлдэл хэмээн үзэж байв. Ямартай ч хэргийг Анхан шатны шүүх рүү буцааж, эхнэр нөхөр хоёрыг сулласан.
Хачирхалтай нь үүнтэй тун төстэй хэрэг 22 жилийн өмнө гарч байсан ба тухайн үед тус хэрэгт сэжигтнээр татагдаж байсан хоёр этгээдэд тус бүр гурван жилийн ял оноож байжээ.
2001 он, "Шар сонин", гуравдугаар нүүр, "Crime & etc" булан.
Нийтэлсэн: Э.Билгүүнтөр