Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн учраас миний бие ахалсан ажлын хэсэг гарсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ажлын хэсэг гаргасан байна. Ажлын хэсгийг ахлахаар болсон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар надаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэг энэ чиглэлд олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, Засгийн газар ямар байр сууринаас хандах чиглэлээр ажиллах юм.

Олон улсын допингийн асуудал эрхэлж байгаа байгууллага нь "WADA" гэдэг байгууллага байдаг. Харин Монголд "MONADA" гэдэг байгууллага хариуцдаг. Энэ нь өөрөө олон улсын байгууллагын дүрэм журмаар ажилладаг учир үйл ажиллагаанд нь тухайн улсын Засгийн газар оролцох нь хориотой байдаг. Гэтэл MONADA гэх байгууллага нь WADA-н өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй алдаа дутагдал байж ирсэн.

Өнгөрсөн жил олон улсын байгууллагын тавьж буй шаардлагыг биелүүлээгүй, төлбөр мөнгөө төлөөгүй гэх асуудал үүссэн учраас Засгийн газар MONADA-ын өмнөөс нэг удаа төлбөрийг нь төлсөн байдаг. Үүнд 800 орчим сая төгрөгийн асуудал үүссэн. Гэтэл гуравхан сарын дараа наймдугаар сард WADA-гаас MONADA үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас ирэх олимпод цагаан тугтай оролцох нөхцөл үүсч болзошгүй гэх бичиг ирсэн. Гэтэл энэ бичиг Засгийн газар, Олимпийн хороонд ирдэггүй.

Энэ нь улс орны аюулгүй байдалтай холбоотой буюу ҮАБЗ-ийн хэмжээнд яригдах асуудал учраас Ажлын хэсэг байгуулж судалж, яаралтай танилцуул гэх үүргийг Ерөнхий сайд өглөө. Энэ сарын 22-нд WADA-н зөвлөл хуралдаж, MONADA-н талаарх дүгнэлтээ гаргаж, цаашид ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гаргах юм байна" гэлээ.

Б.Ганхуяг: Т.Аюурсайхан гэж энэ нөхөр “Эрдэнэс Тавантолгой”, нүүрс гэдэг зүйлийг мэдэхгүй. Яахаараа би бүлэгт нь элсчихдэг юм бэ
Б.Ганхуяг: Т.Аюурсайхан гэж энэ нөхөр “Эрдэнэс Тавантолгой”, нүүрс гэдэг зүйлийг мэдэхгүй. Яахаараа би бүлэгт нь элсчихдэг юм бэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.