Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Мөнхжаргал: “УЙЛДАГ ӨРӨӨ”-гөө гаднаасаа харагддаггүй болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Улаанбаатар инновацын төв "CRYING CORNER" буюу уйлдаг өрөө бий болгож, залууст стресс, бухимдлаа тайлах хувийн орон зайг гаргаж өгчээ. Өнгөрөгч онд байгуулагдсан тус өрөөг инновацын төвөөр үйлчлүүлдэг залуус л мэддэг, ашигладаг байсан бол өнөөдөр залуусын анхаарлын төвд орж, цахим орчинд "ТРЭНД" болж байна. Залуус албан газар болгон уйлдаг өрөөг бий болгож, жижиг ч болтугай хувийн орон зайг гаргаж өгвөл зүгээр юм байна гэх саналаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсээр байна. Мөн уйлдаг өрөө шилэн биш гаднаасаа харагддаггүй байх ёстой хэмээн санал бодлоо илэрхийлэх хүн ч олон байна.

Бид уйлдаг өрөөг санаачлагч багийн гишүүн Э.Мөнхжаргалтай уулзаж, ийм өрөөний талаар тодруулахад, "Анх утсаар ярьдаг өрөө болгож тохижуулснаа өнгөрсөн онд өөрчилж уйлдаг өрөө болгосон. Учир нь манайх олон хүн цугладаг дундын оффис учраас таних, танихгүй олон хүн ирдэг. Эдгээр хүмүүст бага ч атугай хувийн орон зайг гаргаж, уйлмаар санагдсан үедээ ороод уйлчих боломжтой жижигхэн өрөө гаргаж өгье гэж бодсон учраас энэ өрөөгөө тохижуулсан. Өнөөдрийн байдлаар энэ өрөөг залуучууд голдуу ашиглаж, хэсэг хугацаанд юм бодож төвлөрөх, тайвшрах, утсаар ярих гэх мэт олон зориулалтаар ашиглаж байна. Яг зориулалтаар нь ашиглаж, уйлсан хүмүүс ч олон бий. Миний хувьд тэдний нэг нь. Уйлмаар санагдсан үедээ орчноос өөрийгөө тусгаарлаж байгаад нэг сайхан уйлчихаар сайхан болчихдог юм байна лээ" хэмээн онцлов.

Мөн тэд залуусын зөвлөгөөг дагаж, уйлдаг өрөөгөө гаднаасаа харагддаггүй болгож өөрчилнө гэдгээ амласан юм.

Нийслэлд 1600 гаруй хүн төрийн албаны шалгалт өгч байна
Нийслэлд 1600 гаруй хүн төрийн албаны шалгалт өгч байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.