Экологийн цагдаагийн алба болон Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт тусгай арга хэмжээ зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулалттай "Синьво юань" гэх компани тусгай зөвшөөрөлгүй химийн бодис хууль бусаар хадгалсан, ашигласан үйлдлийг илрүүлжээ.
Хойшлуулшгүй ажиллагааны үед уг компаний захирал "Н" гэгч нь цагдаагийн мөрдөгчид боодолтой мөнгө буюу хахууль өгөхийг завдсан байна.
Алба хаагчид дээрх үйлдлийг газар дээр нь баримтжуулан, хууль бус үйлдлийг нь таслан зогсоожээ.
"H" гэх этгээдийн авлигад өгөхөөр завдсан мөнгөн дэвсгэрт, гадаад валют зэргийг хууль, журмын хүрээнд хураан авч, хойшлуулшгүй ажиллагааг үргэлжлүүлж байна.