Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нэг асрын зах зээлийн үнэ нь 300,000 төгрөг байхад номын баярт оролцож буй хүмүүст нэг асрыг 850,000 төгрөгөөр түрээслүүлсэн“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 54 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд "Номын баяр" болсон. Үндэсний номын баярын талаар зохиогч, хэвлэлийн компанийн төлөөллүүд УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, тус баярыг тойрсон луйвар, булхайн талаар мэдээлэл хийлээ.

"Үүлэн сувд" компанийн төлөөлөл н.Баянбилэг "Сүүлийн жилүүдэд Номын баярыг зохион байгуулж буй ТББ-ууд асрын үнийг үндэслэлгүй нэмж байна. Нэг ширхэг асрын гурван өдрийн түрээсийн зах зээлийн үнэ нь 300 мянган төгрөг байдаг. Гэтэл номын баярт оролцож байгаа хэвлэн нийтлэгч компани, номын худалдаачин, ном бүтээж байгаа хүмүүст нэг ширхэг асрыг 850 мянган төгрөгөөр түрээслүүлж байна. Бид үүнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.

Соёлыг түгээж байгаа хүмүүс яагаад заавал өндөр өртөг төлөх ёстой юм бэ. Номын баярт оролцож, асар түрээслэх эрхийг авахын тулд тухайн ТББ-ын сэтгүүл дээр төлбөр төлж, материал гаргуулах шаардлагатай болдог. Энэ талаар шаардлага тавьсан хүмүүст номын баярт оролцох дараагийн хүмүүс нь бэлэн байна гэж хэлдэг. Бидний саналыг огт хүлээж авдаггүй.

Үндэсний хэмжээний номын баярыг нэг ТББ өмчлөөд, дан ганцаараа асуудал шийдээд баймааргүй байна. Үндэсний номын баярын арга хэмжээ УИХ-ын даргын ивээл дор болдог юм бол номын баярыг яагаад номын баяр шиг зохион байгуулж болдоггүй юм бэ. Энэ талаарх саналыг бид хүргүүлж байгаа юм" гэв.

“Монсудар” хэвлэлийн газрын төлөөлөл "Үндэсний номын баяр хувийн ашиг сонирхлын шинжтэй байдлаар зохион байгуулагдаж байгааг эсэргүүцэж, бүх нийтийн соёл гэдэг утгаараа нийтэд зориулсан арга хэмжээ байх ёстой гэж үзэж байна. Номын баярыг зохион байгуулж байгаа хүмүүс мэдээж хэрэг ашиг олдог байж болно. Гэхдээ нээлттэй байдлаар ардчилсан зарчимд тулгуурласан, хамтын гэрээн дээр энэ үйл ажиллагаа явагдах ёстой.

Хамтдаа хэлэлцэж асуудлаа яримаар байна. Соён гэгээрлийн энэхүү ажлыг хэрхэн хэн хэндээ ашигтай, таатай байдлаар хийх вэ гэдгийг л ярилцъя гэж байгаа юм. Хэрвээ ашиг олж байгаа юм бол төрийн бус байгууллага биш тодорхой менежменттэй компани байгуулж болно. Үндэсний номын баярыг яагаад заавал гадаа даарч зогссон байдлаар зохион байгуулах ёстой юм бэ" хэмээв.

Д.Дөлгөөн

Г​​​​​​​.Хонгор: МҮХАҮТ Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны ард дөрлүүлсэн бух шиг мөлхөж байна
Г​​​​​​​.Хонгор: МҮХАҮТ Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны ард дөрлүүлсэн бух шиг мөлхөж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.