Хан-Уул дүүргийн тавдугаар хороо 14 дүгээр гудамж 01 тоотод оршин суух иргэн О-гийн байшинд өчигдөр оройн 21 цаг 10 минутад гал гарчээ. Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч ахлагч Х.Баттулга харуул ээлжнээс буугаад амарч байхдаа гал гарч байхыг харж гал унтраах анги ирэх хугацаанд тус байшинд байсан эхнэр Д, (бие давхар) хүү Т 6 настай, охин Х 11 настай (галд түлэгдсэн) 2 хүүхдийн хамт аварч, гарсан гал түймрийг түргэн шуурхай унтрааж гурван иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.
Гал түймрээс гурван иргэний амь насыг аварчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.