Өнөөдрөөс эхлэн нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдаалж эхэллээ. Үүнтэй холбогдуулан "Тавантолгой Түлш" ХХК-аас мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Хэрэглэгчид үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр, "Тавантолгой түлш ХХК-ийн ХҮТ нь 70119400 дугаарын 1-р шугамаар иргэд холбогдож, угаарын хий мэдрэгчтэй холбоотой, зуух, яндангийн засвар, түлшний карттай холбоотой мэдээллийг өгч болно.
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх шахмал түлш түлж байгаа. Тиймээс угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 500 гаруй ажилтан ажиллаж байгаа ба галлагааны улирал эхэлж буй тул ХҮТ-ийн ажилчид бүгд айлуудаар явж шалгаж байгаа.
Угаарын хийн дуудлагын хамгийн эрсдэлтэй үе бол өнөөдөр, маргааш байна. Хавар, намрын хүйтэн борооны үед угаарын хийн дуудлага нэмэгддэг. Учир нь айлууд бороо орж байна гээд түлшээ бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээчихдэг. Мөн угаартсан айлд очиж шалгалт хийхэд угаарын мэдрэгчгүй байдаг. Тиймээс үүнд иргэд анхаарах хэрэгтэй байна" гэв.