Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж буй үед угаарын хийн эрсдэл нэмэгддэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж, агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаарын хийн эрсдэл улам нэмэгддэг. Тиймээс айл өрхүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх, батарей нь дууссан бол яаралтай солих
  • Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг салгахгүй байх (дамжуулагчтай угаарын хий мэдрэгч нь тухайн айлд угаарын хий алдагдаж байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд мэдэгддэг)
  • Ханан пийшингийн болон зуухны битүүмжээ сайтар шалгах
  • Удаан хугацаанд галлагаа хийгээгүй зуух, пийшинг галлахдаа болгоомжтой байх
  • Ханан пийшин болон яндангаа сайн хөөлөх

"Угаарын хийн аюул бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл юм. Тиймээс гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд анхаарал болгоомж, сонор сэрэмжээ дээшлүүлье" гэж “Тавантолгой түлш” ХХК-аас анхааруулав.

“Lonely Planet” компани 2024 онд аялахад хамгийн тохиромжтой орноор Монголыг нэрлэжээ
“Lonely Planet” компани 2024 онд аялахад хамгийн тохиромжтой орноор Монголыг нэрлэжээ
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.