Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний багц дахь дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан дуусгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 52 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, газрын тосны үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон билээ. Тус газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг үндсэн дөрвөн багц хэсэгт хуваан хэрэгжүүлж буй юм. Тодруулбал,

-EPC 01: Технологийн бус барилга байгууламж

-EPC 02: Атмосферийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж дагалдах, туслах байгууламжууд

-EPC 03: Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц

-EPC 04: Лицензтэй технологийн байгууламжууд багтаж байна.

Дөрвөн багц хэсгийн ажлууд болон барилга угсралтын ажлууд хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ерөнхий гүйцэтгэгч БНЭУ болон БНХАУ-ын компаниуд ажиллаж байна. Түүнчлэн туслан гүйцэтгэгч монголын компаниудын нийт 1200 гаруй хүн үйлдвэрийн талбайд ажиллаж байгаа юм.

-Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явц хэр урагштай байна вэ-

Ташрамд дурьдахад, EPC 01 багцын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын “Kalpataru Projects International Limited” компани ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч 2021 оны 01-р сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байдаг. Тус ажлын хүрээнд иргэний 9 барилга, усны шугам хоолой, ЦДАШ, дэд станц, нөөцийн резервуар бүхий ус хангамжийн систем, үйлдвэрийн талбайд цахилгаан, холбооны кабель болон технологийн шугам хоолой нэвтрэх 440 сувагчлал, 35 км ус зайлуулах систем, 17,5 км автозам зэрэг талбайн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар ажлын гүйцэтгэл 93,4%-тай явагдаж, энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Харин EPC 02, 03 багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын "Megha Engineering Infrastructure Limited" компани шалгарч, 2022.10.28-ны өдөр гэрээ байгуулж, инженер-геотехник, суурь судалгааны ажлаа дуусган 2023 оны дөрөвдүгээр сард барилга угсралтын ажлаа эхлүүлсэн.

Одоо ерөнхий гүйцэтгэгч компаниас ирүүлсэн барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн техникийн бичиг баримт, зураг төслийг хянах ажлаас гадна бусад барилга угсралтын ажил хийгдэж байна.

Харин EPC 04 багц ажилын тухайд, “Лицензтэй технологийн байгууламжийн Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажил” (EPC 04 багц)-ыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажиллагаа дуусч, ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаас дээрх 7 байгууламжийн нэн түрүүнд баригдаж эхлэх шаардлагатай 3 байгууламжийг зээлийн дүнд багтаан барьж эхлэх шийдвэр гаргасан билээ.

-134,6 км буюу 11.220 хоолойг гагнаж, сорил тестийн ажлыг хийгээд байна-

Үйлдвэрийг түүхий эдээр хангах 530 км Газрын тос дамжуулах хоолой нь Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19-р талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл баригдана. Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны сүүлээс ажлаа эхлүүлсэн. Барилга угсралтын ажлыг 2023 оны 6-р сард эхэлсэн. Газрын тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Parsons” компани хийж байна. Өнөөдрийн байдлаар 134,6 км буюу 11.220 хоолойг гагнаж, сорил тестийн ажил хийгдээд байгаа аж.

-Хоёр ээлжийн орон сууцнаас эхний ээлжинд ашиглалтад орсон 40 айлын орон сууцанд БНЭУ, БНХАУ-ын компаниуд болон төсөл хэрэгжүүлэгч компанийн ажиллагсдыг байрлуулж байна-

“Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы бүтээн байгуулалт болох хоёр ээлжийн орон сууцны барилгын ажил хэвийн үргэлжилж байна. Тодруулбал, хотхоны I ээлж болох 5 обьектын барилга угсралтын ажлын явц 79.01 хувьтай байна. Ашиглалтад орсон эхний 40 айлын орон сууцанд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож буй БНЭУ, БНХАУ-ын компаниуд болон төсөл хэрэгжүүлэгч компанийн ажиллагсдыг байрлуулж байгаа аж.

Харин II ээлжийн орон сууцны барилга угсралтын явцад үүссэн зарим хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхээр ЗГХЭГ-ын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж байна.

С.Бямбацогт: Дотоодын нислэгийн суудал дүүргэлт цөөн байвал зогсоохоос өөр аргагүй болно
С.Бямбацогт: Дотоодын нислэгийн суудал дүүргэлт цөөн байвал зогсоохоос өөр аргагүй болно
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.