Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Баяраа: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт 120 сая мод тарина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга , өвөлжилтийн бэлтгэл ажил болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Есдүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг өгнө. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний засвар 92, хэсэгчилсэн дулаан хангамжийн засварын ажил 96 хувьтай байгаа. Аравдугаар сарын 1-н гэхэд засварын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Цэвэрлэгээ, үйлчилгээ болон газар шорооны чиглэлээр эхний ээлжид 80 гаруй машин тоног төхөөрөмж авахаар байгаа. Мөн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 17 байгууллагаас судалгаа авсан.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт 120 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд мод үржүүлгийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 15 аж ахуйн нэгжид хариуцуулан гэрээлж ажиллаж байгаа. Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд өөрсдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж буй. Энэ онд хүлэмж барих ажлыг эхлүүлээд байна. Намрын мод тарилт есдүгээр сарын 20-нд эхлэх бөгөөд гэр хороололд мод тарихад анхаарч ажиллаж байгаа" гэлээ.

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл хийгээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үер усны эрсдэл ирэх жилүүдэд бий болох магадлалтай тул бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах хэрэгтэйг онцолж байв.

Б.Ганхуяг: Барьцаалагдсан шүүгч нар гэдэг асуудал гарч ирж байна. Намайг болон бусад 11 хүнийг улс төрийн золиос болгочихлоо
Б.Ганхуяг: Барьцаалагдсан шүүгч нар гэдэг асуудал гарч ирж байна. Намайг болон бусад 11 хүнийг улс төрийн золиос болгочихлоо
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.