“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр шүүгдэгч Б.Ганхуяг дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "Хүсэлтийн хариу тодорхой бичигдсэн байна. Би зарчмын асуудал ярьж байгаа. Өөрөөр хэлбэл хууль, шүүх засаглалын хараат бус байдал, ялангуяа бие даасан, барьцаалагдаагүй байх. Гэтэл одоо барьцаалагдсан шүүгч нар гэдэг асуудал гарч ирэх гэж байна. Би гуравхан зүйлийг хүсээд байгаа юм.
АТГ-аас лавлагаа бичиг аваач ээ. Барьцаалагдаагүй гэдгийг нь би яаж мэдэх вэ. Намайг 9 сар хорилоо. Дахиад гаргаж, ард иргэдэд үгийг маань сонсгохгүй юм байна. Намайг энд байлгах сонирхолтой хүмүүс цаана нь байгаа хэвээр байгаа юм байна. Надад лавлагаа ирж байж би шүүхийн хараат бус байдал, шүүх эрх мэдэл ил болно. Монгол Улсын иргэнд олгогдсон хүний эрхийн хамгийн том эрхийг хамгаалдаг шүүхийг барьцаалагдсан байгаасай гэж бодохгүй байна. Гэтэл долуулаа нийлээд шийдчихлээ. Надад жижигхэн ч гэсэн итгэл хэрэгтэй байна. Тиймээс нэг номерт ЧД-ийн нийт шүүгчдээс би татгалзаж байна. Хэрэв энэ бичиг ирсэн тохиолдолд би итгэнэ.
Мөн Б.Ганхуяг болон бусад 11 хүнийг мөн Б.Халиун таныг улс төрийн золиос болгочихлоо. Бид энд золиослогдоод тэд тэнд тамгатайгаа үлдэж болохгүй.
Жагсаалаар 68 хүн баригдсан. Гэтэл одоо би гав ганцаархнаа 9 сар байна. Байлга. Би байж байя. Яагаад гэвэл намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна. Гадаа гаргаж үг хэлүүлэхгүй байна. Би үгээ хэлэх эрхтэй" гэв.