Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад аеробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар мэдээлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Өнөөдөр буюу едсүгээр сарын 12-ны өдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад айлчлахаар эх орноосоо мордоно

11.00 цагт: Монголын гимнастикийн холбооноос Монгол Улсад аеробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар Спортын төв ордонд мэдээлнэ. Утас: 99231058

11.30 цагт: Гадаадын хөрөнгө оруулагчдыг 200 сая төгрөгөөр залилж эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж буй Болдын Дэмбэрэлийн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Италийн сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс Италид болох хүүхдийн хөл бөмбөгийн баярт оролцох шилдэг 3-5 хүүхдийг 15 дугаар хорооллын хөл бөмбөгийн талбайд шалгаруулна. Утас: 88093091

11.00 цагт: ТЦА-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Олон улсын яруу найргийн наадам зохион байгуулагчид “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийнэ. Наадамд 9 орны яруу найрагч оролцож, монгол хэлний уран тансаг хэллэг, яруу найргийг дэлхий дахинаа сурталчилна.

16.00 цагт: МУИС-д ХБНГУ-ын Берлин хот дахь Хумболдтын их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн Төв Ази, Монгол судлалын семинар хариуцсан захирал, доктор А.Ганчимэг “Нүүдлээс суурьшил руу: Малчдын амьдралын өөрчлөлтүүд. 1940-1980-аад он” сэдэвт лекц уншина.

АЛИМАА: Кинонд дуртай үзэгчидтэйгээ тун удахгүй “Alimaa’s movie guide”-аараа уулзах болно
АЛИМАА: Кинонд дуртай үзэгчидтэйгээ тун удахгүй “Alimaa’s movie guide”-аараа уулзах болно
 
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.